Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл тус хийдийн Да лам болсон гэдгийг Гандантэгчэнлин Хийдээс мэдээллээ.
Тус мэдээлэлд, "МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Да ламын албыг олон жилийн турш нэр төртэй, үр бүтээлтэйгээр хашиж, олон арван шавь нарыг сурган хүмүүжүүлсэн эрдэмт лам, МУСГЗ Х.Бямбажав өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шинээр Да ламаар томилогдсон хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэлд Да ламын албыг хүлээлгэн өглөө" хэмээжээ.