Г.Батзориг: Талбай дээр барьсан асрыг барихад 300 гаруй сая төгрөг, буулгахад 100 сая төгрөг шаардлагатай байдаг

Г.Батзориг: Талбай дээр барьсан асрыг барихад 300 гаруй сая төгрөг, буулгахад 100 сая төгрөг шаардлагатай байдаг

Сүхбаатарын талбайд жил бүр асар барьж арга хэмжээ төлөвлөдөг. Өнгөрсөн долоо хоногт "UB food" хоолны өдөрлөг, өнөөдөр монгол цэргийн дээд цол, генералуудын өдөр арга хэмжээ болж байна. Тэгвэл Ерөнхий сайдын албан даалгаврыг үндэслэн төв талбайд барьсан асрыг буулгахаар болсон.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг “Сүхбаатарын талбай дээр барьсан асрыг буулгах эсэх асуудлаар ажлын хэсэг хуралдаж, шийдвэр гаргана. Яг одоо барьсан асар бол манай улсын хэмжээнд байгаа хамгийн том асар юм. Энэ удаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл байлгахаар төлөвлөсөн байсан. Цаашлаад COP17 арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Буулгаад хаашаа зөөх эсэхийг шийдээгүй байна. Тус асрыг 300 сая төгрөгөөр барьсан ба буулгахад 100 гаруй сая төгрөг зарцуулагдах байх” гэлээ.