НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.30/ хуралдаж байна. Хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн зүгээс “Бүх төлөөлөгчийг эгүүлэн татаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулах” саналыг гаргажээ.
Учир нь НЗД-ын орлогч Т.Даваадалайн 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Энэ байдал нь иргэдийн төлөөлөгч нарт итгэх итгэлийг сулруулж, НИТХ-ын үйл ажиллагаа тасалдах эрсдэл учирсан гэж үзсэн байна. Уг саналыг төлөөлөгч нар дэмжиж байгаа бөгөөд гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд НИТХ-ын дарга болон бусад цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцсэн билээ. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.