Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл гаргасан. Үүний дагуу Цэцийн гишүүн маргаан үүсгэсэн бөгөөд маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг тавдугаар сарын 8-ны 9:30 цагт хийхээр зарлалаа.