Батлан хамгаалах яам гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “MKE” корпорацтай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг бүрэн хийгдэж, бие даан үйлдвэрлэлээ явуулж эхэллээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлд шаардагдах сумыг дотооддоо ханган, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлж, импортын хамаарлаа буурууллаа.