Ч:24Б "Нисэх–МҮИС"  автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулна

Ч:24Б "Нисэх–МҮИС" автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулна

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас тус гудамжны замыг хаахаар болжээ.

Улмааар энэ хугацаанд Ч:24Б "Нисэх-МҮИС" чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тус замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний өглөө 06:00 цагт нээх аж.