Хилийн боомтуудын 2025 оны аравдугаар сард ажиллах цагийн хуваарь болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Монгол-Оросын автозам болон төмөр замын хилийн боомтууд энэ сард бүгд хэвийн ажиллана. Харин Монгол-Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Хавирга, Сүмбэр, Баянхошуу хилийн авто боомтууд аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Хятадын үндэсний баярын өдрүүдээр түр хаана. Харин олон улсын галт тэрэг, нисэх онгоц хуваарь дагуу зорчино.
