СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговьд гарсан ачааны автомашины ослын улмаас нэг эмэгтэй, бага насны хүүхэдтэйгээ амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговьд гарсан ачааны автомашины ослын улмаас нэг эмэгтэй, бага насны хүүхэдтэйгээ амиа алджээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн "Тавын зогсоол" гэдэг газар /Замын-Үүд сумаас хойд зүгт 52 км/ иргэн Б-гийн “Volvo-FH12-42” загварын зүтгүүр, иргэн С-ийн “Volvo-FH-480” загварын 20 тн барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүртэй мөргөлдсөний улмаас тус 2 автомашин шатаж байсныг ОБЕГ-ын алба хаагчид унтраажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эмэгтэй болон бага насны хүүхэд ослын улмаас нас барсан бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө