Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн "Тавын зогсоол" гэдэг газар /Замын-Үүд сумаас хойд зүгт 52 км/ ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 15:06 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo-FH12-42” загварын зүтгүүр, иргэн С-ийн “Volvo-FH-480” загварын 20 тн барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүртэй мөргөлдсөний улмаас тус 2 автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ. Мөн ослын улмаас хоёр иргэн нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Уг ослын талаар тодруулж байна" гэх тайлбарыг өглөө.