Хөвсгөлд сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөлд сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/  ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг. Харин өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хилийн цэргийн 0257-р анги, орон нутгаас иргэд, ар гэрийнхэн, сайн дурын иргэд П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж байна.