Цагдаагийн байгууллагаас Хүний эрхийн үндэсний комистой хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагаас энэхүү сургалтыг албан ёсоор өнөөдөр (2025.09.23) эхэллээ.
Тус сургалтыг нээж Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Николь Хогг, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван нар нийт сургалтанд оролцож буй алба хаагчдад амжилт хүслээ. Сургалтад хамрагдсан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий 1200 орчим сургалтад хамрагдсан удирдах, гүйцэтгэх түвшний алба хаагчдад сургалтын төгсгөлд гэрчилгээ гардуулж өгөх юм.