ШУТИС-ийн Менежментийн сургууль нь БНСУ-ын UNITEF-тэй хамтран “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр зохион байгуулах гэж байна.
Тэмцээний зорилго нь оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг дэмжихийн зэрэгцээ Монгол, Солонгосын оюутнуудын хамтын ажиллагаа, харилцан суралцах боломжийг өргөжүүлж, шинэ бизнесийн боломжийг нээхэд оршино. Энэхүү арга хэмжээнд хоёр улсаас шалгарсан долоон баг оролцож, бизнесийн шинэлэг санаагаа танилцуулан өрсөлдөх бөгөөд шилдэг Монгол болон Солонгос багийг тодруулж, шагнал гардуулах юм. “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээн нь ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, инноваци, бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.