Хуульч Б.Гүнбилэг өчигдөр /2026.04.30/ өөрийн цахим хуудсаар Харбины гэрээ болон Б.Дэлгэрсайханыг хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр “Сайд Б.Дэлгэрсайхан Зам тээврийн салбарт "ХААН" болсон байна. Хувьдаа маш том төмөр замтай, манай улс өдөртөө таван вагон төмөрлөг гаргадаг гэж бодоход түүний 2-3 нь Б.Дэлгэрсайханы хувийнх гэж би сонссон. Өөрөө тээвэр эрхэлдэг хүн сайл болж болохгүй гэдэг нь үнэний ортой. Ийм ил цагаан ард иргэдээ дээрэлхэж, хувийн эрх ашгаа түрүүнд тавьдаг хүмүүсээс салах хэрэгтэй. Нийтийн албанд бизнес хийх ёсгүй” гэжээ.