Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн /2026.05.01/ мэдээллээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 мянга 845 боллоо. Нэмж батлагдсан тохиолдлын долоо нь нийслэлд, дөрөв нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 58 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байна.
