УИХ-ын чуулганаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан өнөөдөр /2026.05.01/ 10:00 цагт эхэлнэ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл