Калифорни мужийн прокурорын газар өчигдөр /2026.04.30/ поп од Бритни Спирсийг согтуурч, мансуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт буруутгаж байгааг зарлажээ.
44 настай тэрбээр согтууруулах ундаа болон доод тал нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт буруутгагдсаныг албаны бичиг баримтад дурдсан байна.Гэхдээ ямар төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон ямар тун хэмжээтэй байсан талаар дэлгэрүүлээгүй байгаа юм.
Спирс /2026.03.04/-ний өдөр гэрийнхээ ойролцоох хурдны зам дээр хар өнгийн BMW автомашиныг хурдтай, тогтворгүй жолоодож байгаад цагдаа нарт саатуулагдаж байв.Цагдаагийн хэсэгт хоригдсон түүнийг маргааш нь батлан даалтаар суллаж байжээ. /2026.03.23/-ны өдөр мөрдөн байцаалт дуусаж, хэргийг прокурорт шилжүүлсэн юм.
Тухайн үед хэргийг хариуцсан мөрдөгч Спирсийн үйлдлийг “өршөөх боломжгүй” гэж тодорхойлоод үүнийг “амьдралд нь гарах ёстой удаан хүлээгдэж буй өөрчлөлтийн эхний алхам” болох ёстой гэж мэдэгдэж байжээ.Спирс баривчлагдсанаасаа хойш нэг сар гаруй хугацааны дараа сайн дураар донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдсаныг түүний өмгөөлөгч мэдээлсэн байна.
Түүний шүүх хурал ирэх Даваа гарагт товлогдсон бөгөөд хөнгөн гэмт хэрэг тул биечлэн оролцох шаардлагагүйг прокурорын газар мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press