ВИДЕО: Өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэхэд болсон Fat Joe-ийн тоглолтыг цөөхөн хүн үзжээ

ВИДЕО: Өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэхэд болсон Fat Joe-ийн тоглолтыг цөөхөн хүн үзжээ

Өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын алдарт реппер Fat joe-ийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.

Гэтэл уг тоглолтыг маш цөөхөн хүмүүс үзсэн нь зураг бичлэгээс харагдав. Түүнчлэн тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс цөөхөн байснаас шалтгаалж fanzone-ийнхоо хаалтыг хүртэл авсан байна. Тоглолтод урилгаар Опозит, Vanquish, Ginjin, Mrs.s M, Vandebo, Tsetse нарын дуучид оролцсон. Зарим иргэд есдүгээр сарын дундуур задгай талбайн тоглолт хийснээс блж ийнхүү бага хүн үзлээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж буй. Мөн тоглолтын үеэр реппер Fat Joe, “Би ядуу тарчиг амьдралаас өдий зэрэгт хүрч, Монголд иртлээ хөдөлмөрлөсөн байна. Баярлалаа Монголчуудаа" гэжээ.