Эрт илрүүлэг үзлэгийг тодорхойгүй хугацаанд зогсоож байгаа талаарх албан бичгийг улсын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хүргүүлжээ.
Уг албан бичигт Эрүүл мэндийн сайдын 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтыг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн байна.
Эргэн сануулбал, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн юм.