Ойд төөрсөн хоёр настай хүүг агаараас эрэн хайх ажиллагааг хоёр удаа явуулаад байна

Ойд төөрсөн хоёр настай хүүг агаараас эрэн хайх ажиллагааг хоёр удаа явуулаад байна

Өнөөдрийн /2025.09.19/ 14:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, аймгийн Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийн хүмүүс, орон нутгийн сайн дурын иргэдийн хамтаар 4 бүлэг болон хуваагдаж, хоёр настай хүүхдийг эрэн хайх эрлийн ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн агаараас эрэн хайх ажиллагааг 2 удаа явуулаад байгаа аж. Мөн эрлийн ажиллагаанд нэмэлтээр Орхон аймгийн Онцгой байдлын газар, Их-Уул сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид Тариалан сум руу хөдөлгөөн үйлдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.