Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт хоёр настай хүү төөрчээ.
Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн эрлийн ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Тариалан сумын Баянбэлчирийн давааны Сайхан мод орчмоос хоёр насны эрэгтэй хүүхэд алга болсон тул харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэхийг санууллаа.