ЕБ-ын 65-р дунд сургуульд сурагчдын өөрийн оролцоонд тулгуурласан “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг эхлүүлжээ

ЕБ-ын 65-р дунд сургуульд сурагчдын өөрийн оролцоонд тулгуурласан “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг эхлүүлжээ

Авлигатай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран Ерөнхий боловсролын 65-р дунд сургуульд сурагчдын өөрийн оролцоонд тулгуурласан “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Одоогоор Нийслэлийн ерөнхий боловсролын найман сургуульд “Шударга ёсны клуб” үйл ажиллагаа явуулж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь клуб ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус “Шударга ёсны клуб” нь сургуулийн орчинд шударга ёс, ёс зүй, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлж, зөв үйлд манлайлж бусаддаа нөлөөлөх зорилгыг тавин ажиллах юм. Мөн хүүхдүүдэд хичээлийн бус цагаар цагийг зөв өнгөрүүлэх, сайн дурын нийтэд тустай үйл ажиллгаанд оролцоход дэмжлэг үзүүлэх бөгөөд үе тэнгийхэн болоод гэр бүлийн хэмжээнд ч “зөв зүйл”-д уриалах талаар тус клубийн хүүхдүүд хэлж буй юм.