Засгийн газрын өнөөдрийн /2025.09.17/ хуралдаанаар Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт шаардлагатай 645 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Тус театр ашиглалтад орсон 1960 оноос өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул дээврийн хийц, бүтэц хуучирч, эвдрэл гэмтэл үүсжээ.
