Д.Энхтүвшин: Т.Даваадалай Ордонд болсон явдлын дараа шууд СХД-ийн эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг тогтоолгосон байна лээ

Д.Энхтүвшин: Т.Даваадалай Ордонд болсон явдлын дараа шууд СХД-ийн эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг тогтоолгосон байна лээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татах саналыг СБД-ийн Цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр "Т.Даваадалай гомдолгүй гэсэн хэр нь гомдол гаргаад, СХД-ийн эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг тогтоолгосон байна лээ. Тав хоног эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн дүгнэлт гаргуулсан байсан. Гэсэн хэдий ч тухайн болсон явдлын дараа таарахад зүгээр ажлаа хийгээд явж байсан. Тухайн шинжээчийн дүгнэлттэй миний зүгээс санал нийлэхгүй байгаа учраас дахин шинжээчийн бүрэлдэхүүн томилуулах хүсэлт гаргасан" гэлээ.