16 настай охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болно.
Тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон.
Харин хэргийн газарт хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах шатны шүүх хуралд гомдол гаргаад байсныг өнөөдөр /2026.05.01/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлоод байгаа юм.