Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлэхэд генетик мэдээллийн санг ашиглаж эхэлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний байгууллагатай хамтран гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан, өршөөлөөр суллагдсан, захиргааны хяналт тогтоосон, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн зэрэг 17 мянга гаруй иргэнээс авсан биологийн дээж болох завжны арчдас (ДНХ)-ийг генетик мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Ингэснээр хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, үнэн зөв, хурдан тогтоох боломж бүрдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.