Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна.

Харин маргааш буюу есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,

  • 1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
  • 2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.