Дизель түлш тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл крантаа бүрэн хаагаагүй замын хөдөлгөөнд оролцсоноос төв зам дээр их хэмжээний түлш асгарсан ноцтой хэрэг өчигдөр /2025.09.15/ орой гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Сонсголонгийн замд 10 тн даацтай шатахууны машин төв зам руу орохдоо крантаа бүрэн хаалгүй хөдөлгөөнд оролцож, зам дээр их хэмжээний дизель түлш асгарсан байна. Уг хэрэг явдлын дараа мэргэжлийн хүмүүс Сонсголонгийн замын хоёр талыг хааж, аюулгүй байдлын ханган ажилласан байна. Уг хэргийг өдгөө хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.