Аялагч Б.Мөнхцэлмэг Украины нийслэл Киев хотоос дайны нөхцөл байдлыг влогоороо үзүүлнэ

Аялагч Б.Мөнхцэлмэг Украины нийслэл Киев хотоос дайны нөхцөл байдлыг влогоороо үзүүлнэ

Олон орноор аялж, өөрийн аяллын бичлэгүүдээр тухайн ард түмний амьдралыг харуулдаг аялагч, юүтүбэр Б.Мөнхцэлмэг дараагийн аялалдаа гарсан талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл аялагч Б.Мөнхцэлмэг дараагийн аяллаа Украйн улсын нийслэл Киев хотыг сонгожээ. Тэрбээр энэ удаагийн аяллаараа дайны нөхцөл байдлыг харуулахыг зорьсон байна. 

Аялагч Б.Мөнхцэлмэг "Украйн улсын нийслэл Киев хотод ирлээ. Дайны хурцадмал байдлаас болж бараг л өдөр бүр пуужин, дроны халдлага орж ирдэг гэнэ. Дөрөв хоногийн өмнө Засгийн газрын ордон нь халдлагад өртсөн байна. Дайн бол хүсэх зүйл биш гэдгийг мэднэ. Гэхдээ энд ирээд бүх эд эсээрээ гүнзгий ойлгож мэдэрч байна. Удахгүй Украйн улсаас бичлэгээ хүргэнэ. Украйн улсын амьдрал дунд хамтдаа орцгооё" гэжээ.