Залилах гэмт хэрэг үйлддэг М.Солонго, Т.Дөлгөөн нарыг хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Залилах гэмт хэрэг үйлддэг М.Солонго, Т.Дөлгөөн нарыг хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Сүүлийн үед иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нэлээдгүй гарах болсон. Тэгвэл иргэдийг зөөврийн орон сууц хийнэ, худалдана зэргээр залилах гэмт хэрэг үйлддэг нэр бүхий иргэдрийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.

Тухайлбал, зөөврийн орон сууц хийнэ, худалдана хэмээн залилах гэмт хэрэг үйлддэг М.Солонго гэх 28 настай эмэгтэй, залилах гэмт хэрэг үйлддэг Т.Дөлгөөн гэх 36 настай эрэгтэй нарыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий хүмүүсийн талаарх мэдээллийг 102, 70191441, 89118759 дугаарын утсаар мэдээлж болох бөгөөд үнэн зөв мэдээллийг төлбөртэйгөөр хүлээн авах аж.