Онцгой байдлын аврагчид аюулт үзэгдэл, ослын 73 дуудлагаар ажиллаж, зургаан иргэний амь аварчээ

Онцгой байдлын аврагчид аюулт үзэгдэл, ослын 73 дуудлагаар ажиллаж, зургаан иргэний амь аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.04-08.10/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, хоёр нь ой хээрийн гал түймэр, дөрөв нь хүчтэй салхи шуурга, нэг нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.