Орон нутгийг зорихдоо баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

Орон нутгийг зорихдоо баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 40 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Туул, Сэлбэ, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 57391 иргэнд хүргэн, голын эргээс 3986 автомашиныг холдуулан, голд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон 10 автомашиныг татан гаргаж ажиллалаа.

Аялал, амралт зугаалгаар орон нутгийг зорихдоо баталгаат зам, гүүрээр зорчиж, болзошгүй аянга цахилгаан, гэнэтийн аадар борооны үед аюулгүй байдлаа хангаж, гол усны ослоос сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.