Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан байж болзошгүй гэх мэдээлэл энэ сарын 04-ний /2025.08.04/ өдрийн 15:00 цагийн орчимд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирсэн байдаг. Энэ дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олдож, улмаар Хан-Уулын дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн автомашиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркын машинтай этгээдийг цагдаагийн байгууллага олж илэрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.