СЭМҮТ-ийн хяналт, шалгалттай холбоотойгоор СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар ЭМЯ-ны сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд өнөөдөр /2025.08.05/ ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэгийг томилсон байна.
