Гарааш шатаж,“Suzuki SX43” загварын автомашин шатжээ

Гарааш шатаж,“Suzuki SX43” загварын автомашин шатжээ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 02:31 цагт хүлээн авсан аж. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-н 7х10 метрийн хэмжээтэй байшингийн залгаа баригдсан 5х7 метрийн хэмжээтэй гарааш болон дотор байсан  “Suzuki SX43” загварын суудлын автомашин бүрэн шатаж, гадна талд нь байсан  “Nissam murano” загварын суудлын автомашин хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.