Богдхан ууланд тарвага агнахаар урхи тавьсан байсныг илрүүлжээ

Богдхан ууланд тарвага агнахаар урхи тавьсан байсныг илрүүлжээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын өгсөн үүрэг даалгаварын дагуу таргаваны дош шалгах ажиллагаа Богдхан ууланд хийгдэж эхэлжээ.

Наймдугаар сарын 8-ны өдөр байгаль хамгаалагч Э.Олзвой, идэвхтэн байгаль хамгаалагч н.Мэгддоржын хамт Түргэний аманд эргүүл хийх явцад тарваганд урхи тавьсан байсныг хураан авч устгаж, тарвага эрсдэхээс урьдчилан сэргийлсэн байна. Дош шалгах ажиллагаа Богдхан уулын бүх амуудаар үргэлжлэн хийгдэх аж.