Оюутан залуус маань Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт суралцан, “Оюутан цэрэг” сургалтаа амжилттай дуусгаж, эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өчигдөр /2025.08.10/өргөлөө.
”Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил 11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон Монгол Улсын цэргийн тангаргаа өргөсөн.