"Бадрах Энержи"-гийн захирал Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн ч прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Энэ дагуу өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.