Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг хээтэй хороолол 58 дугаар байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 23:17 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид тус эзэмшлийн 60 м2 2 өрөө байр, тавилгатайгаа шатаж байсныг бүрэн унтрааж, гэрийн эзэнд хүлээлгэн өгсөн.
Улмаар утаажилттай бүсээс 70 иргэнийг гаргаж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирж үзлэг хийхэд иргэдийн биеийн байдал хэвийн байсан. Тус гал түймрийн дуудлагаар бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Иймд иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.