Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсжээ.
Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 6.0 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 7.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 10.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчил зүйл бол инфляц байдаг. Тэгвэл инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард 5.1 хувь байсан бол 2025 оны долдугаар сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.0 нэгж хувиар нэмэгдэж гарчээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны Үнэ 4.9 нэгж хувиар голлон өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.