ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нь манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр өнгөрсөн шөнө Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын үеэр "Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг таван их наяд гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэх хэлэлцээг хийнэ. Энэ мөнгөөр Францтай хамтарсан ураны төслөө амжилттай дуусгаж Атомын цахилгаан станцыг барих нь зүйтэй. В.Путин нь Монголын Францтай хамтарсан ураны төслийг зогсоох зорилгоор ирж байна" гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч буй.
Тэгвэл Засгийн газар өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаараа "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжээд улмаар холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьж, байнгын хороодын дарга нар руу бичиг цохжээ. В.Путины айлчлалын үеэр тохирч, гарын үсэг зурах учраас Засгийн газраас цаг хугацааны хувьд ийнхүү тулгаж УИХ-д өргөн барьсан байж магадгүй байна. Учир нь тус асуудлыг байнгын хороодоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өглөө нь нэг материал тараагаад танилцаж амжаагүй байтал өдөр нь хэлэлцэж эхлэх юм" хэмээн шүүмжилж байсан юм.
-ЗАСГИЙН ГАЗРААС ЯАРАН УИХ-Д ОРУУЛЖ ИРСЭН "ДУЛААНЫ III ЦС-ЫГ ӨРГӨТГӨХ ТӨСӨЛ"-ИЙГ НЭГ ТЭРБУМ ЕВРОГООР САНХҮҮЖҮҮЛНЭ-
Тэгвэл уг хэлэлцээрийн төсөл нь ямар учир, зорилготой, гэрээнд ямар заалтуудыг багтаасан талаарх мэдээллийг хүргэе. Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна. Гэхдээ манай тал зээлийг рублиэр авахаар ярилцаж байгаа аж.
Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.
Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар "ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон "Интер РАО Экспорт" компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгажээ.
Эрчим хүчний яам болон "ДЦС-3" ТӨХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд 814.3 сая ам.доллароор (НӨАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтын ажлын хугацааг нэгээс хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн бөгөөд ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанитай удаа дараа уулзалт хийж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан аж. Уг төслийг Монгол, ОХУ-ын Эрчим хүчний яам тэр дундаа хариуцсан сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хариуцаж байна. Тэд 2023 оны арванхоёрдугаар сард уулзалт хийж Дулааны гуравдугаар цахилгаан станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар үe шаттай өргөтгөн, шинэчлэх төслийн талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинэчлэн байгуулжээ.
-В.ПУТИН НЬ ӨНӨӨДӨР "ЗӨВХӨН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭ"-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА. 2026 ОНД ЕРӨНХИЙ ГЭРЭЭГ БАЙГУУЛНА-
Эхний ээлжид төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн санхүүжилтийг хоёрдугаар ээлжид барилга угсралтын ажлын нийт төсөвт Монголын талын гаргасан санхүүжилтэд оруулан тооцохоор тохиролцсон. Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар "Зураг төсөл боловсруулах" гэрээнд гарын үсэг зурна. Үүний дараа намрын чуулганаар "Зураг төслийн гэрээ"-г намрын чуулганаар соёрхон баталж, дараа нь барилгын ажлын төслийг эхлүүлэх аж. Хоёр тал 2026 оны хоёрдугаар улирлын хавьд ерөнхий гэрээ байгуулна хэмээн тохирсон байна.
Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар "ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон "Интер РАО Экспорт" компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгажээ. Эрчим хүчний яам болон "ДЦС-3" ТӨХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд 814.3 сая ам.доллароор (НӨАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтын ажлын хугацааг нэгээс хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн бөгөөд ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанитай удаа дараа уулзалт хийж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан аж.
-"ЭНЭ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОХУ-ЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ МОНГОЛД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ", "АЖИЛЧИД НЬ МОНГОЛ РУУ СААДГҮЙ НЭВТЭРНЭ", "БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ОРОС ХЭЛЭЭР ХӨРВҮҮЛЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГААЛИЙН ЗЭРЭГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ" ЗЭРГЭЭР ТУЛГАН ШААРДАЛТЫГ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ -
Гэхдээ хэлэлцээрт харилцан тохирсон заалт биш тулган шаардсан агуулгыг олноор багтаасан байна хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж эхэлсэн байгаа юм. Тулган шаардсан утга агуулга бүхий заалтуудыг танилцуулахад,
- Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулах хүрээнд ОХУ-ын эрх олгогдсон байгууллага, түүний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компани, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч нарын ажилчдад Монгол Улсын нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх, гарах, оршин суух, ажиллахад шаардлагатай бух саадгүй нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулахтай холбоотой бух баримт бичгийг (гэрээ, зураг төсөл-шинжилгээ, судалгааны баримт бичиг) бэлтгэхэд орос, монгол болон англи хэлийг ашиглах ба орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулна.
- Монголын талын гүйцэтгэсэн барилгын талбайн инженерийн анхан шатны судалгааны ур дунд ханган нийлүүлэлтийн үзүүлэлт, ажлын цар хүрээг тодорхойлох зорилгоор ОХУ-ын хууль, тогтоомжийн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн баталгаат тоног төхөөрөмж дээр суурилсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах;
- Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компаниа нээхэд гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлэх;
- Монголын тал гүйцэтгэгч, түүний туслан гүйцэтгэгчийг Монгол нутаг дэвсгэрт дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө зэргээр гэрээнд тусгажээ.
Хэлэлцээрийг ЭНД дарж уншина уу.