Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга чөлөөт бөхийн “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-д 70 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүний эл амжилтыг "Ховд бөхийн дэвжээ" болон нутгийн зөвлөл, нутгийн дэмжигчид "Ланд-300" авто машинаар мялаасан тухай мэдээлсэн. Тэгвэл түүний энэ мялаалгатай холбоотой МУГТ Б.Баасанхүү нутгийн зөвлөлөөс нь байраар шагнахаа зарлаж байсан батламж, эрхийн бичгүүд хоосон цаас байсан талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр "Хүний хөдөлмөрийг яасан сайхан үнэлдэг юм бэ. Хөвсгөлийн нутгийн зөвлөл маань нэг батламж л өгсөн. Олимпоос медаль аваад баахан л батламжтай боллоо" хэмээжээ.
Дашрамд, ОУХМ Б.Баасандорж нь "Парис-2024" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааг шинэчлэн тогтоосон бөгөөд 2024 оны наймдугаар сарын 5-ны өдөр гаргасан шинэ чансаагаар эмэгтэй -48 кг жинг тэргүүлсэн байдаг.