УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тусгай хамгаалалтад Говь-Алтай аймгийн харьяат, Улс, Аймгийн цолтой хүмүүс ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тусгай хамгаалалтад Говь-Алтай аймгийн харьяат, Улс, Аймгийн цолтой хүмүүс ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өчигдөр /2025.10.10/ болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцохоор явахад нь түүнийг хамгаалж явсан төрийн тусгай хамгаалалтын хамгаалалтын алба хаагчид олон нийтийн анхаарал, шүүмжлэлд өртөөд байна. 

Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамгаалалтад ажиллаж буй төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид дотор Үндэсний бөхийн Улсын начин Ц.Бямба-Очир, Аймгийн арслан Ж.Алтаншагай нар багтан, ажиллаж байгаа ажээ.

Нөгөөтэй Монгол Улсын начин Ц.Бямба-Очир нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат нэгэн бол, Аймгийн арслан Ж.Алтаншагай нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат нэгэн юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул эрхэм. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн төрсөн нутгийн, төрийн тусгай хамгаалалтад ажилладаг Үндэсний бөхчүүдээр өөрийн шадар хамгаалалтын албыг бүрдүүлсэн үү хэмээн зарим хүмүүс хардаж байна.