НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд амь нас нь эрсдэлд ороод байгаа талаар мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсээд байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор хохирогч эмэгтэйг хамгаалалтад аваад байгаа юм. Тэгвэл Б.Эрдэнэсүхийн яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг яг одоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцэж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.