АН-ын бүлэг өнөөдөр /2025.10.16/ цаг үеийн асуудлаар хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг огцруулах асуудал хамтдаа орж ирэх ёстой. Энэ тохиолдолд "хоёуланг нь огцруулах санал өгнө" гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Иймд удахгүй Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний өргөдлийг хэлэлцэж магадгүй байна.
