Г.Төгөлдөр: Хуулийг үнэхээр дураараа ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн маргаан үүсгэхэд хүргэлээ

Г.Төгөлдөр: Хуулийг үнэхээр дураараа ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн маргаан үүсгэхэд хүргэлээ

Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. 

Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм. Харин энэ нь Үндсэн хуулийг зөрчнө гэдгийг олон эх сурвалжууд хэлж буй. Энэ талаар МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөрөөс тодрууллаа. 

ШУУД: