ЗХЖШ: Хугацаат цэргийн алба хаагч хаагчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна

ЗХЖШ: Хугацаат цэргийн алба хаагч хаагчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна

Хугацаат цэрэг халах, татах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны алба хаагчид Улаанбаатар цэргийн хүрээ, хөдөө орон нутаг дахь Цэргийн хүрээ, хотхоны анги, байгууллагаас халагдаж байгаа хугацаат цэргийн алба хаагч хаагчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү үзлэгээр техникийн улсын үзлэгт хамрагдаж тэнцсэн эсэх, тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг шалгаж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан, жолооч болон машины даргаар томилогдсон алба хаагч, ажилтнуудад Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хэрэгжилтийг хангах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, баталгаа гаргуулан, хяналт тавин ажиллаж байна.