СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Туул” голын усанд живсэн 6 настай хүүхдийг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Туул” голын усанд живсэн 6 настай хүүхдийг эрэн хайж байна

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 16:06 цагт гарч 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.