Сурагчид осолдсонтой холбоотойгоор сумын сурагчдыг ЭШ болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болно

Сурагчид осолдсонтой холбоотойгоор сумын сурагчдыг ЭШ болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болно

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд өчигдөр /2026.04.11/ зам тээврийн осол гарч Дорнод аймаг руу зорчиж явсан автобус, Улаанбаатар хот явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас автобусанд явсан нэг том хүн, "Harrier" маркийн автомашин зорчиж явсан хоёр том хүн, гурван хүүхдэд нас барсан.

Осолд орсон автобусанд Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд байсан юм. Тэгвэл тус нөхцөл байдалтай холбоотойгоор Боловсролын яамнаас мэдэгдэл гаргалаа.

"Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алджээ. Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байна. Эдгээр 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа талаар сургууулийн захирлаас бодитой мэдээлэл авлаа. Автобусанд зорчиж явсан сурагчид, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар хангаж, сумын эмнэлгээс анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангаж ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.

 

 




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө