Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг ААШТ-д багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг ААШТ-д багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

“Бишкек-2026” чөлөөт бөхийн төрлийн Азийн АШТ зохион байгуулагдаж байгаа билээ.

Манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид таван медальтайгаар өндөрлүүлэв. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон бөгөөд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авч, хоёр тамирчин шагнал 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэй тамирчдын амжилт:

  • 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль
  • 57 кг-ы н жинд ОУХМ Б.Хулан мөнгөн медаль
  • 55 кг-ын жинд О.Ариунзаяа хүрэл медаль
  • 62 кг- ын жинд МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медаль
  • 68 кг- ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль
  • 69 кг- ын жинд ОУХМ Х.Болортуяа шагналт 5-р байр
  • 72 кг-ын жинд Э.Одгэрэл шагналт 5-р байр тус тус эзлэв



Өнөөдөр туулай өдөр

7 цагийн өмнө