Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, зам талбай үерлэж буйтай холбоотойгоор ОБЕГ-аас үерийн дараах халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа.
Үүнд:
- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах,
- Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх,
- Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг савандаж угаах,
- Үерийн улмаас тогтсон лаг шавар шавхайг цэвэрлэх